Дэлхийн хамгийн сонирхолтой 5 спорт

1. Бузкаш

Төв Азийн орнуудад энэхүү спортыг “ямааны тоглоом” гэдгээр сайн мэднэ. Ихэнхидээ энэ спортын тоглоомоор Тажикстан, Пакистан, Афганистан, Узбекстан болон Энэтхэг улсад их тоглодог. Үүнийг ихэвчлэн полотой адилтгаж үздэг. Энэхүү тоглоомйн дүрэм нь 2 баг морин дээр мордоод бөмбөгний оронд ямааны толгойгүй гулуузыг эсрэг багийн хаалганд оруулах ёстой юм. Хэрвээ ямаа байхгүй бол үхрийн гулуузыг ашигладаг байна. Энэхүү тоглоом нь дэлхийн хамгийн хэцүү мөн хэрцгий спортын төрөлд багтдаг байна. Оролцогчдод хүнд гутал, ташуур хэрэглэхийг зөвшөөрдөг юм байна.         http://www.caak.mn/view/8250285/



2. Сепак такро
Хамгийн сонирхолтой, хачирхалтай спортын төрөл болох сепак такро-г “хөлний волейболл” гэдгээр Азууд мэднэ. Энэ тоглоомоор ихэвчлэн Индонези, Тайланд, Вьетнам, Малайз, Энэтхэг болон Филлипинд тоглодог. Энэхүү тоглоомыг тоглоход зориулалтын дал модоор хийсэн бөмбөгийг ашигладаг юм. Тоглоомын дүрэм гэвэл 2-3 хүнтэй хоёр баг тоглодог юм байна. Энгийн гар бөмбөгтэй адилаар эсрэг багийн талбай руу бөмбөгөө цохих ёстой. Гар бөмбөгөөс ялгаатай тал нь гарнаас бусад биений бүх хэсгээр хүрж болдогт  оршино. Бөмбөгийг цохихын тулд ихэвчлэн үсрэх, заримдаа бүр акробат хийх ч тохиолдол гардаг байна. Тиймээс маш урт хугацааны бэлтгэл, авъяас их шаардагдах болно.



3. Бяслаг өнхрүүлэх
Бяслаг өнхрүүлэх энэхүү спорт нь Англи улсад 200 жилийн турш уламжлал болон зохиогдож байгаа юм байна. Өнөө үед бас нэгэн хачирхалтай спортын төрлийн нэг юм. Тоглоомын дүрэм бол их энгийн. Тамирчид өнхөрч буй бяслагийн араас уруу руу гүйх ёстой юм. Барианд түрүүлж ирсэн хүн шагналдаа тэрхүү бяслагаа авах  юм байна. Тэмцээн ихэвчлэн Куперийн дов дээр болдог бөгөөд энэ нь энгийн дов биш бололтой. Учир нь энэ дов маш олон жижиг довтой, эвгүй учраас хэрвээ энэ замаар гүйж эхлэх л юм бол буцах арга үгүй байдаг аж. Жил бүр тамирчид их бэртэл авдаг байна. Гэсэн хэдий ч уйдаж буй англичууд жил бүр энэ тэмцээнд орохоосоо татгалздаггүй юм. Бид энэ тэмцээний талаар тусгай нийтлэл бэлтгэж та бүхэндээ хүргэж байсан билээ.


4. Морины эсрэг хүн
Энэхүү тэмцээн жил бүрийн 6 сард Лануртид хэмээх газар зохиогддог юм байна. Тамирчин 35 км газрыг бусдаас түрүүлж туулах ёстой юм. Бусдаас түрүүлж гэдэг нь морьтой хүмүүсээс түрүүлж очих юм. Тамирчид бүх замын турш морьтой л уралдах болно. Морь нь дэлхийн хамгийн хурдан амьтдын нэг гэдгийг та мэдэх биз. Энэхүү үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд хурдан, бас тэвчээртэй байх шаардлагатай юм. 2004 онд Хав Лобб хэмээх нэгэн залуу 2 цаг 5 минутын дотор энэхүү замыг туулж түрүүлсэн гэнэ. Тэрээр энэхүү амжилтыг гаргасан анхны хүн бөгөөд түүний амжилтын түлхүүр нууц байгаа юм.


5. Унадаг дугуйтай усан доорхи сэлэлт
Унадаг дугуйтай усан доорхи сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээн жил бүрийн 7-р сарын 10-нд болдог юм байна. Тоглоомын дүрэм нь бас л энгийн. Оролцогчид зориулалтын хувцас өмсөж, зориулалтын дугуй унаж усан доогуур явдаг. Усны гүн нь 2 метр, урт нь 50 метр байдаг байна. Мэдээж хамгийн түрүүнд барианд ирсэн хүн ялагч болно. Түрүүлж барианд ирэхэд тийм ч хялбар биш юм. Учир нь усанд олон төрлийн амьтан, далайн замаг байдаг юм байна. Хамгийн гол эрсдэл нь бохир ус залгих аюултай.



Comments

Popular posts from this blog

Спорт гэж юу вэ?

Гүйлтийн спорт(хөнгөн атлетик)

Талбайн теннис