Posts
Спорт ба эрүүл мэнд
- Get link
- X
- Other Apps
Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг .Идэвхтэй хөдөлгөөн хийснээр хүн эрүүл чийрэг байхаас гадна өөртөө итгэлтэй өөдрөг үзэл бодолтой, эрч хүчтэй болох ба спортоор хичээллэх нь хүн бүрд эрүүл урт удаан амьдрахад ус агаар мэт хэрэгтэй зүйл . Эрүүл мэнд нь ямагт бие бялдрын эрүүл чийрэг байдал, дасгал хөдөлгөөнтэй уялдаа холбоотой байдаг . Хөдөлгөөн бол хүний амьдралын нэг чухал зүйл . Бие махбодийн хүрээлэн буй орчиндоо оршин тогтнох, орчинтойгоо харьцах холбоо тогтоох, өсөж хөгжих зэрэг бүх үйл ажиллагаа нь энэ юм. www.news.mn/?id=134429
Дэлхийн хамгийн сонирхолтой 5 спорт
- Get link
- X
- Other Apps
1. Бузкаш Төв Азийн орнуудад энэхүү спортыг “ямааны тоглоом” гэдгээр сайн мэднэ. Ихэнхидээ энэ спортын тоглоомоор Тажикстан, Пакистан, Афганистан, Узбекстан болон Энэтхэг улсад их тоглодог. Үүнийг ихэвчлэн полотой адилтгаж үздэг. Энэхүү тоглоомйн дүрэм нь 2 баг морин дээр мордоод бөмбөгний оронд ямааны толгойгүй гулуузыг эсрэг багийн хаалганд оруулах ёстой юм. Хэрвээ ямаа байхгүй бол үхрийн гулуузыг ашигладаг байна. Энэхүү тоглоом нь дэлхийн хамгийн хэцүү мөн хэрцгий спортын төрөлд багтдаг байна. Оролцогчдод хүнд гутал, ташуур хэрэглэхийг зөвшөөрдөг юм байна. http://www.caak.mn/view/8250285/ 2. Сепак такро Хамгийн сонирхолтой, хачирхалтай спортын төрөл болох сепак такро-г “хөлний волейболл” гэдгээр Азууд мэднэ. Энэ тоглоомоор ихэвчлэн Индонези, Тайланд, Вьетнам, Малайз, Энэтхэг болон Филлипинд тоглодог. Энэхүү тоглоомыг тоглоход зориулалтын дал модоор хийсэн бөмбөгийг ашигладаг юм. Тоглоомын дүрэм гэвэл 2-3 хүнтэй хоёр баг тоглодог юм б...
Талбайн теннис
- Get link
- X
- Other Apps
Түүхчид Талбайн теннисний гарал үүслийг 12 дугаар зуунд Франц улсаас гаралтай гэж үздэг. Тухайн үед Францын хаан байсан 10 дугаар Louis гарын алгаараа цохиж тоглодог тоглоомд гарамгай нэгэн байсан бөгөөд хаан гадаа тоглохоос зайлсхийж ордон доторх залыг хамгийн анх 13 дугаар зуунд хийсэн байдаг нь одоогийн талбайн теннисний эхлэл тавигдах болсон ажээ. Теннисний цохиур нь уртаашаа 74см өргөнөөрөө 32см хэмжээнээс хэтрэхгүй байх бөгөөд 20 дугаар зуунаас төмөр, карбон, титан хүрээтэй синтетик утастайгаар хийгдэх болжээ. Харин б өмбөг нь 20 дугаар зуунаас эхлэн албан ёсоор ОУ-ын теннисний холбооноос 65.41-68.58мм диаметртэй, 56.0-59.4грамм жинтэй шар өнгөтэй, боловсруулсан резинийг гадуур нь эсгийгээр бүрж хийдэг стандарттай болсон байдаг. Теннисний талбай уртаашаа 23.77м, ганцаарчилсан төрөлд өргөөшөө 8.2м, хосын төрөлд 11м урттай байна. Тор нь захдаа 1.07м өндөр, голдоо 0.91м өндөр байна. www.buro247.mn/.../talbayn-tennis-b-kh-bieiyn-bulching-negen-z.
Ширээний теннис
- Get link
- X
- Other Apps
Ширээний теннис (Одон бөмбөг) гэдэг нь хөнгөн, хөндий бөмбөгийн хоёр буюу дөрвөн тоглогч цохиур ашиглан цохиж тоглодог спорт юм. Тороор хуваагдсан хатуу ширээн дээр тоглолт явагдана. Давуулалтаас бусад үед тоглогчид өөрийн талбай дээр нэг удаа ойсны дараа цохиж, айлын талбайд ойлгох замаар тоглоно . Ширээний теннис бол дэлхий дээрх хамгийн хурдан бөмбөгний бөмбөг юм. Энэ нь бөмбөг маш гайхалтай хурдтай, ялангуяа эргэлт хийх чадвартай байдаг. Өнөө үед энэ бол Хятадад онцгой анхаарал хандуулсан Ази тивд давамгайлж байгаа спорт юм. https://mn.wikipedia.org/wiki/Ширээний_теннис
Гүйлтийн спорт(хөнгөн атлетик)
- Get link
- X
- Other Apps
Хөнгөн атлетикийн спортын үүсэл хөгжлийг хүн төрөлхтөн бий болсон цагаас авч үзнэ. Анхны үүссэн хүний хувьд орчин ахуйдаа зохицон амьдрах, хоол тэжээл болон бусад зүйлийг эрж хайх, биеэ хамгаалах зэрэгт нэн тэргүүний туслах нь байсан. Хөнгөн атлетикийн төрөл: Хөнгөн атлетикийн төрлүүд нь спорт алхаа, гүйлт, буухиа гүйлт, саадтай гүйлт, харайлт, шидэлт ба түлхэлт, олон төрөлт гэж ангилагдана. Насанд хүрэгчдийн тэмцээний дүрэмд зааснаар дараах төрлүүдэд ангилдаг. tamir-mubis.blogspot.com/2014/04/blog-post_5547.html